//Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна

Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна

Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж, 8 дугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим  иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Тухайлбал:

д/д Хаанаас Чиглэл Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ Хугацаа
1 БНСУ Сөүл 250 2020.08.01
2 АНУ Сиатлл 250 2020.08.05
3 БНЭУ Шинэ Дели/Ханой 170 2020.08.06
4 Япон Токио 250 2020.08.07
5 ХБНГУ Франкфурт 250 2020.08.08
6 БНЧУ Прага 170 2020.08.10
7 БНСУ Сөүл 250 2020.08.14
8 БНСУ Сөүл /транзит/ 250 2020.08.15
9 БНТУ Истанбул 250 2020.08.20
10 ХБНГУ Франкфурт 250 2020.08.21
11 БНСУ Сөүл 250 2020.08.22
12 Япон Токио 250 2020.08.24
13 ХБНГУ Франкфурт 250 2020.08.26
14 Австрали Сидней Австрали, Зүүн Өмнөд Ази 2020.08.27

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна.