Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр
өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн
зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн,
Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн
хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр
зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
- Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Гол, ус гатлахдаа баталгаатай
зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг
болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас
анхааруулж байна.