//Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц 2020 оны 07 дугаар сарын 21-ний 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 260 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.