//“Шарилжгүй Улаанбаатар-5” аяныг өнөөдрөөс эхлүүллээ

“Шарилжгүй Улаанбаатар-5” аяныг өнөөдрөөс эхлүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дахь удаагийн аян өнөөдөр эхэлж байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс долоодугаар сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг. 

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах бөгөөд Аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

Шарилжгүй улаанбаатар аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба