Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг
зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх
халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл
мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.
• Хлорын шохой:
10
гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны
нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна
1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Гипохлорид:
600
мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж
найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар
шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар
тооцож шүршинэ.
• Жавелион:
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар
уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт
сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л
уусмал байхаар тооцож шүршинэ.
• Клорсепт:
10 л усанд 2 ширхэг
шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах
газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л
уусмал байхаар тооцож шүршинэ.
• Тамир-Эм бэлдмэл:
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
• Эко-00 бэлдмэл:
Уутандаа
2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд
найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд
хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь
уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга
устай байлгана.
• Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.