//Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг энэ сарын 12-ны өдөр 21.50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардлаа.

Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.