//Бригадын генерал Х.Батбилэгийг АТГ-аас 11-нд баривчиллаа

Бригадын генерал Х.Батбилэгийг АТГ-аас 11-нд баривчиллаа

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэгийг баяр наадмын анхны өдөр баривчлан саатууллаа.

Хурдан морины үүлдэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэдэг шалтгаанаар АТГ-аас ийнхүү баривчилжээ. Жил бүр хурдан морины уралдааны үеэр адууны үүлдэр, эрлийз, монгол гэж ялгаварласан маргаан гардаг.

Бригадын генералыг баривчилсан явдал энэ бүх маргааны ард өрнөдөг үйл явдлуудын нэгээхэн хэсгийн гэрч болж ч магадгүй.