Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам,
Азийн хөгжлийн банк гурвалсан уулзалт хийж, хамтран хэрэгжүүлж байгаа
бүс нутгийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд, түүний дотор
Улаанбаатар-Дархан, Хүйтэн-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын
явц, тулгарч буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан,
АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, тус банкны авто
замын төслийн хэрэгжилт хариуцсан захирал Мүүкиах Тирүчелвам болон
яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Эх сурвалж: ЗТХЯ