АНУ-д зүрхний хагалгаанд орсон
хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын
хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх
орондоо ирлээ.
Тодруулбал
зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон
улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх
буудалд газардлаа. Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд
тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.