Европын Холбоо аажмаар хилээ нээх
шийдвэрийн хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 1-нээс Алжир, Австрали,
БНХАУ, Гүрж, Канад, Монтенегр, Моррок, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ,
Тайланд, Тунис, Уругвай, Япон улстай хилээ нээж байна. БНХАУ-ын хувьд
тусгай нөхцөлтэгээр нээж байгаа аж.
Одоогийн
байдлаар Монгол Улсын иргэд Европын Холбооны улсуудад түр хугацаагаар
зорчих боломжгүй байна. КОВИД-19-ын тархалт, халдварын тоо зэргээс
шалтгаалан энэ жагсаалтыг 14 хоног тутам шинэчлэх аж. Европын Холбоо
шинэ коронавируст цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сарын 16-наас
хилээ хаасан юм.