Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд
зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа өчигдөр /2020.07.02/
хийгдлээ. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37
хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын
Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Монгол
Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192
тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба
өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг
бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч,
тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

