Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
“ЖИ ТАЙМ”-ын
сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын
02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон бөгөөд хохирогчдын нэрсийн жагсаалтыг
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудад байршуулж мэдээллийг
хүргэж байна.
Мөн
шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх
болно гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.