Түмэндэмбэрэлийн Батсайхан: АЖИЛГҮЙДЭЛД ЭМЗЭГЛЭДЭГ АВЬЯАСЛАГ УДИРДАГЧ

access_time 2019-02-27
remove_red_eye 167

Т.Батсайхан нь 1957 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод айлын гурав дахь хүү болж мэндэлсэн. Ам бүл зургуулаа. Бага насаа хотод өнгөрөөж, Нийслэлийн нэгдүгээр арван жилийг 1964-1974 онд суралцан төгссөн. Төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ ачийг хариулах, гэр бүл зохиож үр хүүхдээ хүний дайтай хүн болгох, ач зээгээ үзэх нь амьдралын үнэт зүйлс гэж боддогоо тэрбээр ярьсан юм. Амьдрал болон ажил мэргэжилдээ баримталдаг зарчим нь үнэнч, шудрага, хэлсэн үгэндээ хүрч ажиллах юм. Хүүхэд байхаасаа хөлбөмбөг сонирхдог, нийтэч нэгэн юм. Бага залуу наснаасаа дуу хөгжимд дурлаж, гитар тоглодог байв. 60,70-аад оны рок хамтлагуудын пянзыг сонсож найз, нөхөдтэйгээ даган дуулж дурсамжаа сэргээн суух дуртай. Монголын рок попын дуучид болон хөгжимчид дунд хуучны танил найз нөхөд нилээд бий.
Өдгөө шилдэг удирдагч болсон явдал багийн спортоор хичээллэж, сонирхож явсантай нь холбоотой болов уу.
“Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай.

-Таны ажил үйлсийн замнал гэвэл?
-1974-1980 онд ОХУ-ын Ленинградын төмөр замын дээд сургуулийг “Барилгын инженер” мэргэжлээр төгсөж, 1984-1986 онд ОХУ-ын Политехникийн дээд сургуульд “Барилгын инженер” мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Улмаар 1980-1984 онд Зам тээврийн зураг төслийн институтэд нярав, лаборант, техникч, 1986-1988 онд “СОТ-2”-т ерөнхий инженер, 1990-2005 оны “СОТ-2”-т засал чимэглэлийн орлогч дарга, 1990-2005 онд “Жем интернэшнл” ХХК болон “Улаанбаатар спирт” ХХК-д захирал, 2003 оноос “Алко групп”-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна
-Өнөөгийн эрхэлж буй ажлын тань зорилго чиглэл, үр дүн юу вэ?
-“Алко групп” нь анх 2003 оноос гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2005 онд спиртний үйлдвэрлэлд шинэчлэлт хийж чадсан нь Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt” GmbH компанийн бүрэн автоматчилагдсан тоног төхөөрөмжийг үйлдвэрдээ суурилуулсан явдал юм.
2009 оноос ХБНГУ, АНУ, ОХУ, Итали, Англи улсуудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “Хярын Нуур” ХХК шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж, маркетинг борлуулалт хариуцсан “Алко Трейд” ХХК-г байгуулан амжилттай ажиллаж байна.
Хэрэглэгч харилцагч нийгмийн хэрэгцээг хэнээс ч илүү хангах замаар өөрийн хүмүүс брэндийн хүчийг ашиглан тогтвортой өсөлтийг бий болгоно.
“Хэзээд чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдлэнэ” уриан доор нэгдэн ажиллаж ирсэн нь бидний амжилтын үндэс юм.
“Алко групп” нь ажлын байрыг бий болгож, улсын төсөвт жилд хоёроос гурван тэрбум төгрөгийг тогтмол төлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа цаг ямагт ухамсарлан биелүүлсээр ирсэн.

-Таны амьдралын хамгийн жаргалтай мөч юу вэ?
-Намайг аав болгон ирсэн охинтой болсон мөч маань хамгийн жаргалтай үе маань байлаа.
-Нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлдэг гэж та хэллээ. Үүнийг дэлгэрүүлээч?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо жил бүр мод тарьж, цусны төвд ажилтан, албан хаагчдаараа цус бэлэглэх аянд нэгдэж, өнчин болон амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдэд эд материал сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн. Монголын хамтлаг дуучид уран бүтээлчдийн тоглолтуудыг ивээн тэтгэж ирсэн ч энэ тухайгаа би хүнд хэлэх дургүй байдаг юм. Бидний сайн санааны тусламж, дэмжлэг хүрэх ёстой хүмүүстээ хүрч, үр өгөөжөө өгч байвал болох нь тэр.
-Таныг олонтойгоо хүн гэх юм билээ. Ер нь нөхөрлөлийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Нөхөрлөл бол амьдралын бас нэгэн салшгүй чухал эрхэм зүйл юм. Хүүхэд ахуй цагаасаа одоог хүртэл найзалж ирсэн сайхан найзууд бий. Бид амьдралын 50 гаруй жилийг нэг нэгнийхээ баяр жаргал, зовлон гунигийг хуваалцаж, тусламж дэмжлэг үзүүлэн мөн тэднийхээ тусламж дэмжлэгийг аван бие биедээ үнэнч сэтгэлээр үерхэж яваа.
-Улс орны өнөөгийн амьдрал танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Улс орон авлига, хээл хахуульд идэгдсэн, ард иргэд нь ядуу буурай, ажилгүйдэл газар авсан байдлыг хараад ихэд сэтгэл эмзэглэж явдаг. Төр бизнес эрхлэгчдээ татварын уян хатан бодлогоор дэмжиж ажиллаасай гэж хүсдэг.
-Ойрын болон хэтийн зорилго тань юу вэ?
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэн, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүнийг хүргэж, ажлын байрыг нэмэгдүүлж улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэрээ оруулан ажиллахыг зорьж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“АЛКО ГРУПП” нь анх 2003 оноос гадаад худалдаа спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2005 онд спиртний үйлдвэрлэлд шинэчлэлтийг хийж чадсан нь Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt”GmbH компанийн бүрэн автоматчилагдсан тоног төхөөрөмжийг Монголд анх удаа үйлдвэрдээ суурилуулсан явдал юм.

2009 оноос ХБНГУ, АНУ, ОХУ, Итали, Англи улсуудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “Хярын Нуур” ХХК шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж, маркетинг борлуулалт хариуцсан “Алко Трейд” ХХК-г байгуулан амжилттай ажиллаж байна.

“Хэзээд чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдлэнэ” уриан доор нэгдэн ажиллаж ирсэн.

“АЛКО ГРУПП” нь 90 (100-90) ажлын байрыг бий болгож улсын төсөвт жилд 2-3 тэрбум төгрөгийг тогтмол төлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа цаг ямагт ухамсарлан биелүүлсээр ирсэн.

2005 онд Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt”GmbH компанийн бүрэн автоматчилагдсан техник тоног төхөөрөмжийг суурилуулж, исгэлтийн чанарыг дээшлүүлсэнээр “Альфа” буюу хамгийн дээд зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж үйлдвэрийн үндсэн түүхий эд болох шилмэл сортын улаан буудайн чанар болон аюулгүй байдлыг бүрэн хангаж байна. 2010 оноос Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2008-г үйлдвэртээ нэвтрүүлсэн.
2009 оноос Монголын хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн чанарын аюулгүй баталгааг хангаж чадсанаар цэвэр ус болон архин төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. БНХАУ-н Wentong WT-RO-5T Reverse Osmosis Water Treatment Equipment цагт 5000 тонн усыг шүүх чадалтай шүүлтүүрээр хүний биед нэн хэрэгтэй эрдэс бодисын агууламж бүхий MNS 5007-2007 стандартийн шаардлагад бүрэн нийцсэн цэвэршүүлж, зөөлрүүлж, эрдэсжүүлсэн Галт цэвэр усыг үйлдвэрлэж 2005 онд АНУ, ОХУ, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулсан. 2008 онд шинжилгээний тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг АНУ-ын “Agilient Technologies” Inc., компанийн GC7890 хийн хромотаграфийг оруулж ирэн Монгол улсдаа анх удаа үйлдвэрийн Хромотаграфийн лабораторитой болж лаборатори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангаж 2009 онд итгэмжлэгдсэн лабораторийн С-112 тоот гэрчилгээг авсан.

Бидний шагналууд:

2008 онд Нийгмийн даатгалын хуулийг “Шударга хэрэгжүүлэгч байгууллага”
2009 онд Хэрэглэгчдийн итгэл хүлээсэн “Шилдэг хамт олон”
2010 онд Галт цэвэр ус нь ХХААХҮЯамнаас зохион явуулсан Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн”
2010 онд Үндэсний шилдэг аж ахуй нэгж
2010 онд Найдвартай татвар төлөгч байгууллага
2011 онд Оны шилдэг байгууллага
2011 онд Монгол улсын хүнсний манлай үйлдвэр
2011 онд Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэгч
2011 онд МҮХАТ-ын Топ 100-д өрсөлдөгч 50 байгууллагын эхний 10-т орсон
2012 онд Монгол улсын Топ 150 байгууллагын нэгээр тус тус шалгарсан

АЛКО ГРУПП-ын бүтээгдэхүүнүүд дэлхийн хэмжээний чанарын шалгаруулалтын тэмцээнүүдээс амт болон дизайнаараа хүндтэй шагналуудыг хүртсэн. Тухайлбал:
2011 онд Сан Франциско хотод зохиогддог “San Francisco World Spirits Competition 2011” тэмцээнээс “Чингис хаан” брэнд дизайн сав баглаа боодлын шилдэгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
Амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Хүрэл медаль
“Монгол Премиум” брэнд дизайн сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд хос алтан медаль
Амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
“Найман Шарга” амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
Бельги улсын Брюссель хотод зохион байгууллагддаг “Monde selection Bruxelles 2011” тэмцээнээс “Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль “Найман Шарга” амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
Английн Лондон хотноо зохион байгуулагдсан “International spirits challenge 2011” тэмцээнээс “Чингис хаан” брэнд дизайн сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
Амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Хүрэл медаль
“Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
“Найман Шарга” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд хүрэл медаль
Сөүл хотод зохиогдсон “Seoul international invention fair 2011” тэмцээнээс “Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
2012 онд Сан франциско хотод зохиогддог “San Francisco World Spirits Competition 2012” тэмцээнээс “Чингис хаан” брэнд амт чанарын шилдэгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
“Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
“Найман Шарга” амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
2013 онд Бельги улсын Брюссель хотод зохион байгууллагддаг “Monde selection 2013” тэмцээнээс “Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
Английн Лондон хотод болсон “World Ceverage Competition 2013” тэмцээнээс “Чингис хаан” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль, сав баглаа боодлын шилдэгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
2014 онд Английн “World Vodka Awards 2014” тэмцээнээс “Монгол Премиум” брэнд амт чанарын шилдгийг шалгаруулах төрөлд Хүрэл медаль
2015 онд “International Spirits challenge 2015” тэмцээнээс “Friends” брэнд амт чанар сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Мөнгөн медаль
2015 онд “Monde selection quality institute 2015” тэмцээнээс “Friends” брэнд амт чанар сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
2016 онд “Monde selection quality institute 2015” тэмцээнээс “Чингис хаан” брэнд амт чанар сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Гранд Алтан медаль
2016 онд “Monde selection quality institute 2015” тэмцээнээс “Монгол Премиум” брэнд амт чанар сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Гранд Алтан медаль
2016 онд “Monde selection quality institute 2015” тэмцээнээс “Friends” брэнд амт чанар сав баглаа боодлын шилдгийг шалгаруулах төрөлд Алтан медаль
Энэ бүх бахархалт үзүүлэлтүүд нь олон үйлсийн өгөөж ололт болгоны хураангуй юм. Ерөөс “АЛКО”-гийн Т.Батсайхан захирал “Амжилт чинь чиний өмнөөс бусдад ихийг ярьж өгнө” гэсэн зарчмыг барьдаг тул энд тэр чиг бодлоороо үүнийг ийм жагсаалтаар илэрхийлэхийг илүүд үзэв. Энэ ч бас л чухал даа.

Товч намтар

Түмэндэмбэрэлийн Батсайхан нь 1957 оны 6 сарын 14 нд Улаанбаатар хотод төрсөн
Ам бүл 4 эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг
1964-1974 онд Нийслэлийн 1-р 10-н жил суралцсан 1974-1980 онд ОХУ-ын Ленинградын Төмөр замын дээд сургуулийг “Барилгын инженер” мэргэжлээр
1980-1984 онд Зам тээврийн зураг төслийн институтэд нярав, лаборант, техникч
1984-1986 онд ОХУ-ын Политехникийн дээд сургуульд “Барилгын инженер” мэргэжлээр суралцсан.
1984-1986 онд МЗЭТХорооны барилга ангид Ерөнхий инженер
1986-1988 онд “СОТ-2”-т Ерөнхий инженер
1988-1990 онд “СОТ-2”-т Засал чимэглэлийн орлогч дарга
1990-2005 онд “Жем интернэшнл” ХХК болон Улаанбаатар спирт ХХК-д Захирал
2003 оноос гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр спиртийн үйлдвэр “БИ ЦЭ Трейд” ХХК Архи, цэвэр усны үйлдвэр, “Хярын Нуур” ХХК борлуулалтын алба, “Алко Трейд” ХХК зэрэг 3 компанийн нэгдэл “АЛКО ГРУПП”-ийг үүсгэн байгуулж Ерөнхийлөгч, ТУЗ-ын даргаар ажиллаж байна. 2010 онд Монгол Улсын Хүнсний Аж Үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”, “Алтан гадас” одон, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчийн төлөө” хүндэт медаль, 2011 оны “Шилдэг удирдагч” тэмдэгээр тус тус шагнагдсан.
2018 оны 6-р сар  Ярилцсан: Н.Энхцэцэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn