//Цагааннуур боомтод ариутгалын пункт ашиглалтад орлоо

Цагааннуур боомтод ариутгалын пункт ашиглалтад орлоо

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Онцгой комисст тавьсан Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ариутгалын пункт бариулах тухай хүсэлтийн дагуу аймгаас хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж, ариутгалын пункт бариулж, ашиглалтад оруулав.

Одоогийн байдлаар Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ариутгагч боомтоор орж гарсан тээврийн хэрэгслүүдэд ариутгал бүрэн хийж, улсын хилээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар