//Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 23. Санчир гараг. Шувуун хушуут одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Хий

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.