//Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 5 сард 194 хэрэг бүртгэгдсэний 164 (84.5хувь) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 164 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 121 (68.8хувь) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 26 (14.8хувь) нь хахууль авах, 17 (9.7хувь) нь хахууль өгөх, 9 (5.1хувь) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 (1.7хувь) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.