//Хууль бусаар олборлосон эртний эдлэл тээвэрлэж байсныг илрүүлжээ

Хууль бусаар олборлосон эртний эдлэл тээвэрлэж байсныг илрүүлжээ

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 2-нд буюу өчигдөр 20:30 цагийн орчимд хууль бусаар олборлосон эртний эдлэл тээвэрлэж байсныг илрүүллээ.

Тодруулбал, иргэн Э  нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хуучны эдлэл олборлон/данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэргийг тээвэрлэж явсныг илрүүлж нутаг дэвсгэрийн цагдаагийн  байгууллагад  шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.