//Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.