//Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад зориулсан талархлын цуваа явна

Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад зориулсан талархлын цуваа явна

Өнөөдөр Өглөөний 10 цагт Жанжин Сүхийн талбайн урд зогсоолоос Хүннү олон улсын мото холбоо болон Mongol riders клуб хамтран Баярлалаа нэртэй талархлын мото цувааг зохион байгуулж байна.

Дэлхийд корона вирусын халдвар тархаж хүнд байдалтай байгаа энэ үед Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Мэргэжлийн Хяналт, Зоонозын Үндэсний Төв, Цэрэг цагдаа, Тээврийн байгууллагууд, Эмч Сувилагч нар маш сайн ажиллаж Монгол улсаа нэн сайн хамгаалж яваад талархал илэрхийлсэн Баярлалаа гэх туг далбаа өргөсөн талархлын цувааг гаргаж байгаа аж.

Бүх мотциклчид масктай бээлийтэй хоорондоо 2 с дээш метрийн зайтай оролцохоор уг цувааг зохион байгуулна.