//Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа болон Европын Холбооны зарим улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ цаг үеийн асуудлаар ярилцав.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа Монгол Улс шинэ коронавируст КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг үр дүнтэй буйг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан үүсч буй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавируст КОВИД-19 цар тахалтай холбогдуулан авч буй арга хэмжээг тайлбарлан дэлхий дахиныг хамраад буй энэхүү цар тахлыг даван туулахад нийтээрээ хамтран ажиллахыг чухлыг тэмдэглэсэн байна.