//Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 5 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.