//Байду групп өөрийн гүйцэтгэх захирал асанг авлигын хэрэгт буруутгав

Байду групп өөрийн гүйцэтгэх захирал асанг авлигын хэрэгт буруутгав

Хятадын тэргүүлэгч онлайн хайлтын системийн групп Байду (Baidu)-аас гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан нэгэн этгээдийг авлигад буруутган цагдаад мэдэгдсэн байна. Байдугийн мэргэжлийн ёс зүйн хорооноос тус группийн дэд ерөнхийлөгч асан Вэй Фангийг шалгаж байсан бөгөөд түүнийг буруутгаж байгаа авлигын асуудлын талаар одоогоор тодорхой мэдээллийг ил болгоогүй байна.

Тус группээс мэдэгдэж байгаагаар Вэй Фанг нь 2018 онд тус группийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд Байду группийн олон тооны охин компанид хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан аж.

Ши Жиньпин 2012 оноос Хятад улсыг удирдаж эхэлснээс хойш хувийн болон төрийн салбар дахь авлигын эсрэг кампанит ажил эхлүүлсэн юм. Байду группээс өөрийн ёс зүйн хороог 2011 онд байгуулсан бөгөөд 100 гаруй ажилтнаа шалгаад байгаа юм. Өнгөрсөн жил тус групп компани доторх авлига, хээл хахууль болон бизнесийн нууцтай холбоотой 12 хэрэгт холбогдох 14 ажилтнаа ажлаас нь халсан.

Эх сурвалж: finance.yahoo.com