//Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга хийгдэх аж.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Л.Оюун-Эрдэнэ
2 Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Д.Цогтбаатар
3 Хөрөнгө гаргах тухай Д.Цогтбаатар
4 Хөрөнгө гаргах тухай Д.Цогтбаатар
5 Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай Ц.Нямдорж
6 Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай Ц.Нямдорж
7 Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай Ц.Нямдорж
8 Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай Ц.Нямдорж
9 Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах С.Чинзориг
10 Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.Баделхан
11 Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Б.Энх-Амгалан
12 Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай Д.Сумъяабазар
13 Жагсаалт батлах тухай Ч.Улаан
14 Бусад асуудал* У.Хүрэлсүх

Танилцуулах асуудлын төлөвлөгөө

15 Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга Ч.Хүрэлбаатар