//Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 5. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал:  Шороо

Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.