//Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж,  шороон шуурга шуурахыг  анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын  тал нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 хэм,  бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ.  Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-26-нд говь, тал, хээрийн бүс нутгаар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.