//БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.

Харин тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.