//Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Баян-Өлгий аймаг

Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хүнс, тэжээл, шатахуун тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт халдвар хамгааллын хувцас өмсүүлэн, эрүүл мэндийн тандалт судалгаанд хамруулж, Цагдаагийн газартай хамтран ачаа буулгах явцад иргэдтэй харьцахгүй байхыг анхааруулж, хяналт тавин бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.


Булган аймаг

МХЕГ-ын дарга, ЭМДЕГ-ын дарга нарын хамтран баталсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/122 тоот “Эрүүл мэндийн даатгалын сан болон сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аймгийн “Нэгдсэн эмнэлэг”, “Цоожид”, “Эмийн цэцэглэн” Өрхийн эрүүл мэндийн төв, “Ман-Од”, “Сожид”, “Цанлиг”, “Энх-Үрс” зэрэг хувийн хэвшлийн ортой эмнэлэгүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтарсан хяналт шалгалт хийж байна.


Говьсүмбэр аймаг

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвөлөгөөнд тусгагдсаны дагуу “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ–ын хог хаягдлын төвлөрсөн цэг болон гүний худаг, ус түгээх байр нийт 7 объектод Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт болон байгаль орчны хяналтаар төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтаар хог хаягдлын төвлөрсөн цэг нь 3.15 “Хог хаягдлын менежментийг шалгах” кодтой хяналтын хуудсаар  дунд эрсдэлтэй, төвлөрсөн бус эх үүсвэр нь 3.5 кодтой “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

Шалгалтын явцад ундны усны 7 дээж, эрүүл зүйн нян судлалын арчдасны 18 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 15 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.


Завхан аймаг

2020 оны төлөвлөгөөт хяналтаар Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ оношлогооны тусламж, эм биобэлдмэлийн чанар аюулгүй байдалд шалгалт хийж, Covid-19 вирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх талаар хийж буй халдваргүйтгэлийн ажил, тусгаарлан сэргийлэх, ажиглалтын байрны эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөл бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


Орхон аймаг

Фарос ХХК-ийн агааржуулалтын тоног төхөөрөмж ачсан ачаа тээврийн тиртэй 2 автомашинд ариутгал халдваргүйтгэлийг Хөх билэгт ХХК-иар хийлгүүлж, аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт тавьж, цагдаагийн хяналтад хилийн боомт руу буцаав.


Өвөрхангай аймаг

Бат-Өлзий сумын ойн мэргэжлийн байгууллагуудад Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим ойн мэргэжлийн байгууллагуудын хөрөө рамнууд нь ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хувцас олгодоггүй, цахилгааны аюулгүй байдал хангалтгүй, гал түймрийн аюул ослоос сэргийлэх багаж хэрэгсэлгүй, хяналтын камергүй, Мэргэжлийн хяналтын газраас тавьсан албан шаардлагыг удаа дараа хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн тул 4 ойн мэргэжлийн байгууллагын мод боловсруулах үйл ажиллагааг түр зогсоолоо.

Мөн коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн БСУГ-тай хамтран урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хүүхдүүд амны хаалтгүй, харгалзах асран хамгаалагчгүйгээр олноор цугларч байгааг таслан зогсоох зорилгоор аймгийн хэмжээнд ЕБС, СӨББ-ын багш ажилтнууд харъяа нутаг дэвсгэртээ эргүүл хяналт хийх ажлыг зохион байгуулж байна.

2020.04.22-ны өдөр аймгийн хэмжээнд 447 хүүхдэд мэдээлэл зөвлөгөө өгч тоглоомын талбай, гудамж талбайгаас гэрлүү нь буцааж, амны хаалтгүй явсан 72 иргэнд амны хаалт зүүх талаар шаардлага тавьж зөрчлийг газар дээр нь арилгуулав.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

КОРОНАВИРУС /COVID-19/ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТ 17063 ОБЪЕКТОД 30 ТӨРЛИЙН МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ бол амны хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол, зөв хэрэглэх, хүн хоорондын зай /1-2 метр/-г баримтлах, аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол, чанартай хийх юм. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар 38 хяналтын чиглэлийн 326 улсын /ахлах/ байцаагчид эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 2865, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын 4000, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын 890, дэд бүтцийн хяналтын 7856, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын 523, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын 312, агаарын чанарын хяналтын 357, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын 260 нийт 17063 объектод 30 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Энэхүү мэдэгдлээр байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан ААНБ бүр зөвхөн амны хаалт зүүсэн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлж, объектод нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх, хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй ба үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд МУ-д бүртгэгдсэн, лабораторийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйтгэх үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан бодисыг зааврын дагуу хэрэглэх, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ба хаалга болгоны дэргэд гар халдваргүйжүүлэх спиртэнд суурьтай уусмал байршуулсан байх зэрэг шаардлагуудыг тусгасан.