//Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос “ковид-19” халдвар илэрлээ

Тусгаарлалтад байсан тээврийн жолоочоос “ковид-19” халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

– ХӨСҮТ-ийн хоёр лабораторид (COVID-19) халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа бөгөөд нэг хоногт 80, зарим үед 500 гаруй шинжилгээ хийж байна.
– Тэгвэл өнөөдөр үдээс хойш нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ.
– Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн /TIR/ жолоочоос коронавирусын халдвар илэрсэн байна.
– Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 34 боллоо.
– Тухайн жолоочийн ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарласан бөгөөд өөрт нь болон гэр бүлийн хүнд нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.
– Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн маршруттай аж.
– Өдгөө олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарлаад байна.