//Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр 08 цагт хийнэ. Тус хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж шийдвэр гаргана.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар тус хуралдаанд танилцуулах юм байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Ч.Хүрэлбаатар
2Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлЧ.Хүрэлбаатар
3Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлЦ.Нямдорж
4Журам батлах тухай
Ё.Баатарбилэг
5Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухайД.Сумъяабазар
6Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухайД.Сумъяабазар
7Төсөвт байгууллагуудыг тооллууржуулах тухайЦ.Даваасүрэн
8Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайД.Сарангэрэл
9Бусад асуудал*У.Хүрэлсүх

ТАНИЛЦУУЛАХ АСУУДЛУУД

10Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар
Ё.Баатарбилэг
11Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарБ.Энх-Амгал