//Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав

Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан энэ сарын 21-ний 18:30 цагт эхэлж 20:00 цагт дуусч дараах шийдвэрийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос Ковид-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов.

Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ.