//Европын орнуудаас хүнс, бараа тээвэрлэн ирсэн 42 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлэв

Европын орнуудаас хүнс, бараа тээвэрлэн ирсэн 42 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлэв

Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 42 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлсэн байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ий өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 20 тээврийн хэрэгслийн 4 монгол, 16 гадаад жолооч, Орхон аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 гадаад жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 гадаад жолооч нийт 4 монгол, 21 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 25 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ.

Ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлэн ажиллаж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.