//Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2020 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Дарьгангын тал нутаг, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,  Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 17-ноос  04 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө  3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.