//Даатгалын хураамжийн орлого 24.3 хувиар өсжээ

Даатгалын хураамжийн орлого 24.3 хувиар өсжээ

СЗХ-ноос мэдээлснээр даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 341.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг 2017 оныхтой харьцуулахад даатгалын хөрөнгө 39.4 хувиар өсөж, ДНБ-ний 1.3 хувийг эзэлж байна.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт эзлэх даатгалын хөрөнгийн хэмжээ 2017 онд 17.7 хувь байсан бол 2018 оны IYулирлын байдлаар 20.5 хувь болж өсжээ. Салбарын нийт хөрөнгийн 76.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.