//“Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

“Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос хууль бусаар, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор эргүүл шалгалтын ажлыг гүйцэтгэжээ.

“Ойн эргүүл” арга хэмжээний үеэр иргэдэд ид хуурайшилтын үе болох гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмж хүргэж ажиллаж байна.