//Дэлхийн банк, ОУВС-ийн Зүүн өмнөд азийн бүс нутгийн гишүүн орнуудын цахим уулзалт болов

Дэлхийн банк, ОУВС-ийн Зүүн өмнөд азийн бүс нутгийн гишүүн орнуудын цахим уулзалт болов

Дэлхийн банк, Олон улсын валютын сан хамтран КОВИД-19 цар тахлын үеэр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй улс орнуудын арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор Зүүн өмнөд азийн бүс нутгийн орнуудтай цахим уулзалтыг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд оролцож, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Цахим уулзалтад  Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Сингапур, Индонези зэрэг бүс нутгийн 15 гишүүн улсын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар оролцсоноос гадна Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк оролцож үүссэн нөхцөл байдлын үеэр улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

 Эх сурвалж: Сангийн яам