09:00 цагт
- “Дээд боловсролын засаглал” их, дээд сургуулийн удирдлагуудын семинар ХААИС дээр болно. Утас:99287297
09:30 цагт
- Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт
- Монгол Улсад анх удаа хэрэгжсэн, Насан туршийн боловсролын багш, Тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн төгсөлтийн арга хэмжээ Holiday Inn ресторанд болно. Утас: 94117242, 90911003
- АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд жолоодох эрхийн үнэмлэх шинээр болон нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, ил тод болгох хэлэлцүүлэг болно. Утас: 99779310
11:00 цагт
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Жич: Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр Утас: 99122141, 96664674
- Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш, ажилчдын цалингийн нэмэгдэл хэлэлцээрээр тохирсон хувь хэмжээнээс дутуу олгож байгаа, 26 мянга гаруй туслах ажилтнуудын цалингийн зөрүүг нэмэгдүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. /МҮЭ-ийн холбооны байрны 4 давхрын зааланд/ Утас: 99027019
11:30 цагт
- Анх удаа Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал /30 сая/ төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан уртын дууч Доржийн Дуламыг БСШУС-ын дэд сайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 88008781ТӨРИЙН ОРДОНД
09:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
12:00 цагт
- “Г” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос УИХ-ын 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.
14:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.