//Зорчигчдыг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Эрх саран” сувилалд 14 хоног тусгаарлана

Зорчигчдыг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Эрх саран” сувилалд 14 хоног тусгаарлана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 244 монгол иргэн эх орондоо буулаа.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж, тандалт хийж, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, зөвлөмж тараан, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав.
Зорчигчдыг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Эрх саран” сувилалд 14 хоног тусгаарлана.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт