//Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Малчид, иргэд,  тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2020 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж,  явган  шуурга  шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 18-ныг
 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.