//ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабаас мэдээлж байна

ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабаас мэдээлж байна

Нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэж байна.

Хяналтын цэгээр нийслэл хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүнийг шалган нэвтрүүллээ. Эдгээр хяналтын цэгээр албан томилолттой 419, эмнэлэгийн 139, гачигдалтай 208, ачаа тээврийн 1450 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

Улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлийн 113 чиглэлд 173 алба хаагч, авто эргүүлийн 23 чиглэлд 46 алба хаагч, нийт 136 чиглэлд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 219 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.