//ЭХЗХ-ны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

ЭХЗХ-ны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад  дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хандивын мөнгөө Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн байна.