//Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд  төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.