//БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав

БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав

2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг 13:40 цагт Эрхүү хотоос татан авлаа. Эдгээр 38 иргэнийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг  Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад авав. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна.

 Мөн 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн зорчигчдод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийж, Монгол Улсын дөрвөн иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.