//Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах, “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулах юм.