//Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ

Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ

“Sweetymotion” хамтлагийн продюссер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж, түүний гэргий Ц.Сарнай донор нь болсон билээ. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах эмчилгээ нь эрсдэлтэй учраад байгаа юм.

Иймээс уран бүтээлчид аян өрнүүлж, халуун сэтгэлийн гараа сунгасаар буй. 

Сүүлд ӨМӨЗО-ны уран бүтээлчид нэгдэн хосуудын эмчилгээний зардалд 112,935 мянган юан буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан хандивлажээ.
Аяныг ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, СТА н.Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, СТА Ж.Үндэс нарын санаачлан өрнүүлсэн аж.”Хос зүрхээ хамгаалъя” сайн үйлсийн аяны хүрээнд Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан байна. 

Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Ц.Сарнайгийн Хаан банкин дахь 5212071351 данс руу шилжүүлэг хийж уран бүтээлчдэд өглөгийн гараа сунгаарай.

Сэтгэлийг өглөг багадахгүй.