//Мал хулгайлдаг зохион байгуулалттай бүлэглэлийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчиллаа

Мал хулгайлдаг зохион байгуулалттай бүлэглэлийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчиллаа

Цагдаагийн алба хаагчид айлын бэлчээр дэх малыг буудаж, улмаар нядалж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт буюу бэлчээрт яваа малыг буудаж хороон, махыг нь нийслэл рүү оруулж худалдахыг завдсан хэрэгт 11 этгээдийг сэжигтнээр татаад байна. Түүнчлэн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан 10 этгээд дээрх гэмт хэргийг үйлдсэн байжээ.

Уг хэрэгтэй холбогдуулан Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран хагас жил орчмын хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арван гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттай бүлэглэлийг өчигдөр шөнө үйлдэл дээр нь илрүүлж, саатууллаа гэв.