//Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 09. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.

Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран  8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай  хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран  өглөг, хандив  өргөх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад  сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын  суурь тавих, нохой худалдан  авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар  одогсод  зүүн хойш мөрөө  гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.