//Зэрлэг ан амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсэгт тэмдэг тэмдэглэгээ байршууллаа

Зэрлэг ан амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсэгт тэмдэг тэмдэглэгээ байршууллаа

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газаар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран жолооч нар осол аваар гаргах, зэрлэг амьтдыг гэмтээхээс сэргийлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт – Мөнххаан – Давсан бадрах – Түмэнцогт – Дорнод аймгийн Хөлөнбуйр сум хүртэлх 543 км авто замын ойролцоох цагаан зээрийн сүрэг дамнан өнгөрдөг, зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршууллаа.

Түүнчлэн жолооч нарыг хөдөө, орон нутагт зорчихдоо замын тэмдэг тэмдэглэгээг анзаарч, хурдаа тохируулж явахыг анхааруулав.