//“Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

“Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулав.

Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.