//Зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих зөрчлүүдийг илрүүллээ

Зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих зөрчлүүдийг илрүүллээ

Хэрлэн гол дагуу байршуулсан хөдөлгөөн мэдрэгч автомат камерын тусламжтай зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй, хориглосон арга хэрэгслээр загас барьж, зөрчил үйлдсэн 3 иргэнийг илрүүлж, “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгууль ногдуулж, нөхөн төлбөр төлүүлсэн. Мөн 2020 оны 1 сарын 1-5 хооронд үйлдэгдсэн 2 зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР