//Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо

Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо. Ж.Чинбүрэн нь элэгний мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эмч бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Түүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж,  Монгол Улсыг хавдрын өвчлөлгүй болгох цаашдын үйлсэд нь амжилт хүслээ.